Thursday, November 4, 2010

Монбушод бэлдэх материалууд болон зарим хэдэн зөвлөгөө

За тэгхээр миний блогоор орсон хүний 70 80 % нь дандаа л Монбушогын талаар орсон байх юм. Тэгээд материал хайгаад нэг л олж чаддаггүй бололтой. Уг нь бол монголоор нь МОНБУШО гэж дуудаад байгаа болхоос monbukagakusho гэж бичдэг.
Ингэж бичвэл арай л илүү юм олох болов уу, надаа файлаар онцын юм байхгүй, энэ шалгалтын материалыг нэтээс бүр зөндөө олж болно, тодруулбал энэ сайтаас аваарай.

Хүмүүс хальт гүүглээс МОНБУШО гэж бичээл олдсон хэдхэн юмаа гайхаж гайхаж хайлтаа зогсоодог байж мэднэ, нэг юманд тэмүүлэж байгаа бол тэмүүлэж байгаам шиг тэмүүлэх хэрэгтэй, гэнэт лаг шалгалтанд бэлдмээр болоол гэнэт зөөө больё гэж байгаад байвал цаг хугацаа ч яваад чи ч байдаг л нэг гүүглээс хаяа нэг МОНБУШО гэж бичсэн нөхөр хэвээрээ байсан байрандаа байсаар л байна.

Нэтээс материал хангалттай олдоно, дээрх линкэнд байрлах сайт бас л дажгүй юм байлээ, эндээс хараад юу ирдэг, хэр хугацаанд хийдийн бас хариутай нь тулгаад юу юугээ анхаарах яах ёстойгоо мэдэж болно байхаа.

Аан тийм, юугаар сурахад юу өгөх вэ гэдэг асуудал байна, тэр бол энд байна.

Дээр хүмүүс асуугаад байсан. Тэгвэл миний өмнөх энэ бичлэгийг уншаарай.

Энд товчхон бичвэл :

Нийгмийн ухаанаар өгөх гэж байгаа бол :

  • Математик

  • Англи хэл

  • Япон хэл

  • (-> гэхдээ энийг өгж ч болно, өгөхгүй ч байж болно гэдэг санагдаж байна, яагаад гэвэл сүүлд нь бүүр олон хүн ижил оноотой байвал сүүлд нь тэр оноог нь хардаг юм шиг байлээ)

    Байгалийн ухаан бол :
  • Математик

  • Англи хэл

  • дээрээс нь сонгоод
  • физик

  • хими

  • эсвэл
  • биологи

  • -оор шалгалт өгч болно. БАС ЯПОН ХЭЛЭЭР дээрхийн адил зүгээр л шалгалт өгч болно, энэ нь өглөө гээд оноо нэмэхгүй бас хасахгүй, зүгээр л сүүлд нь онцгой тохиолдол гарвал хэрэг болж мэдэх эд байгаа юм.

    За тэгээд одоо эрх биш жаахан ч болсон мэдээлэлтэй болсон байх, одоо мэдлэг, өөрийн болгох л үлдлээ дээ.

    2 comments:

    Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]