Tuesday, March 23, 2010

Шүлэг №4

Орчлон бид 2 байдаг л нэг юм …

Орчлон бид 2 байдаг л нэг юм
Ороо бусгаатай эсвэл єєгїй тэгш амьдралын нэг жим
Заримдаа би биеэ тоогоод орчлонд багтахгїй томроно,
Заримдаа харин дэндїї жижигрэнэ, биеэ бариад сууна

Хайр гэдэг їнэн сайхан зєвхєн намайг хайрлана
Хажуунаас татаж ардаас зуурч чангаана
Урдах замыг гэрэлтїїлэх ч заримдаа нїдийг минь тагалж
Ургах наран шиг їдшийн саран шиг сэтгэл дотор гэрэлтэнэ

Шүлэг №3

Цаг хугацаа

Цаг хугацаа нэг мэдэхнээ харвасан сум шиг єнгєрч
Цайлган гэнэн бага нас надаас холдон одлоо
Бусдыг гэх сайхан сэтгэл минь хєрс мєс болоод
Будлиант муу бїхнийг ихэд эрхэмлэх болжээ би

Єєрийн юмаа харамгїй єгєх єр нимгэн сэтгэл минь
Єр ширэнд дарагдаад харамлахаас єєр зїйлгїй болж
Ганц хоёрхон уурлах єнєє сайхан зангаа хїртэл
Газарт гишгэж орхиод уур уцаарын бай болжээ би