Цаг хугацаа
Цаг хугацаа нэг мэдэхнээ харвасан сум шиг єнгєрч
Цайлган гэнэн бага нас надаас холдон одлоо
Бусдыг гэх сайхан сэтгэл минь хєрс мєс болоод
Будлиант муу бїхнийг ихэд эрхэмлэх болжээ би
Єєрийн юмаа харамгїй єгєх єр нимгэн сэтгэл минь
Єр ширэнд дарагдаад харамлахаас єєр зїйлгїй болж
Ганц хоёрхон уурлах єнєє сайхан зангаа хїртэл
Газарт гишгэж орхиод уур уцаарын бай болжээ би
Цаг хугацаа хїнлэг ариун сэтгэл, хайр дурлалыг авч одон
Цаашаа цаашаа гэсээр намайг бїр мєсєн хоослолоо
Тэгээд болоогїй шєнє дєлєєр архи дарс руу хєтлєєд
Тэнэмэл сарны гэрэлд халамцуухан дуулж суулгах юм
Єчигдєр шєнийн тэнэглэлээ шартсан толгойндоо эргэцїїлэх аядан
Єшєє ахин алдахгїй гэж єнгєрсєн цагаа зїхэх юм
Цаг хугацаа надтай надгїй урсан єнгєрхєєс хойш
Цаад наад учрыг нь тунгаан цагыг єнгєрєєхгїй яав даа би
<2005>
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]