Friday, August 20, 2010

Өчигдөр миний төрсөн өдөр ...

За ингээд өчигдөр төрсөн өдрөө нам гүмхэн сайхан тэмдэглэлээ.
Гэртээ зурагтаа үзээл, нэтээс ганц нэг юм татаад л. Өөрийнхөө зургийг хэд дараад л дуусах шив дээ. Орой надтай бас төрсөн өдөр нь болж байгаа манай найз бас нэг найзтай маань байна гээд дуудаад байсныг эс тооцвол өөр ямар нэгэн дуудлага, бэлэг сэлт байсангүй ээ. Урьдын л нэг нам гүм, хэн ч мэдэхгүй шахуу төрсөн өдөр байлаа, гэхдээ онцгой юм байсан, нэг л гоё, жаахан уйдсан бас нэг хүнийг аймар санаад, хурдан ирээсэй гэсэн хүлээлтээр дүүрэн байснаараа өмнөх жилүүдээсээ онцгой бас сэтгэл нэг л гоё байлаа. 22 хүрчихлээ, тэгсэн хэрнээ л нэг л хүүхдээрээ, со нөхөр юмаа би, олон юм боддоггүй байсан бол яг хүүхэд байх байсан байхөө. "22-той том агаа болжгаму, гэхдээ наддаа хүүхэд, хүүхэд минь" гэдэг үг хамгийн гоё үг байсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, харин сэтгэл гэдэг үгээр илэрч бусдад хүрнэ, үг ямар хүчтэйг мэддэг байсан ч улам ихээр мэдэрч, бас ойлгож байна. :-*

Өөрөө өөртөө нэг мэнд хүргээд хэдэн зураг оруулчихая даа !!!
За ингээд бялуугаа хувааж идье ээ, хэдүүлээ. (хүүхэд минь хамт байсан ч болоосой гэж өдөржин л бодлоо, одоо ч гэсэн бодсоор л)