Tuesday, April 12, 2011

МОНБУШО-н талаар

НИЙГМИЙН УХААН

Мате, англи хэл заавал өгөх ёстой.

Мате нь харьцангуй амархан байдаг бөгөөд ихэнх нь 100 хувь хийдэг гэхэд болно. Англи хэл харин нэлээд эвгүй эд байдаг санагдаж байна, яг тэр нэг бэлддэг номыг нь олоод бэлдэхгүй бол бас л эвгүй дээ.

Тэгээд аль алийг нь сайн хийхгүй бол за нэгийг бол будаа болгоно нөгөөх нь л гэсэн бодолтой оруул тэнцэхгүй ээ. За байз аль аль нь 70 билүү 80 хувиас дээшээ байхыг шаарддаг санагдаж байна.

Япон хэлийг заавал өгөх албагүй гэхдээ өгмөөр байвал өгч болно, хэрэгтэй үед / оноо тэнцэх гэх мэт/ япон хэлээр өгсөн эсэх, хэр сайн өгснийг нь хардаг гэж сонсож байсан юм.

Хэрэв нэлээд гайгүй япон хэлтэй бол бүр японоор бүгдийг нь өгвөл илүү давуу талтай гэдэг юм, англи хэл, мате 2 бол япон дээр ч бай англи дээр ч бай за бүр ямар ч хэл дээр ба өгөгдлөөс нь юу өгөгдөөд юу олох гэж байгаа нь хараалжаар тодорхой байдаг хойно ер нь их боломжтой санагдсан. Гэхдээ мэдээж энгийн хэрэглэгддэг хэдэн үгийн мэдэхгүй бол хэцүү байх /ГИПОТЕНУЗ, КАТЕТ, ТЭГШ ӨНЦӨГТ гэх мэт үгнүүдийн мэдэхгүй бол буруу ойлгоод хадуурч мэдэх юм/

За тэгээд нийгмээр өгч байгаа бол мате чин дундаас нэлээд дээш, гэхдээ заавал тасарцан байх албагүй, харин хэл чин нэлээд сайн, бүр тацарсанаас арай доош байх хэрэгтэй байх гэж хэлэх байна. Гэхдээ ингэж сүр сүлдийн унагах гээгүй ээ, угаасаа хэл нь их сонин бүтэцтэй, бараг тэр чигээрээ шинэ үг байсан санагдана. Хэлийг нь бэлддэг ном байдаг юм, за ер нь их шинэ үг талдаа, надаа тэр японы TOEIC шиг юм уу гэж санагдсан. За ийм л байна даа.

Энд өнгөрсөн жилийн материалууд байна.

2 comments:

  1. Сайн байна уу, Америкт суралцах хүсэлтэй залуустаа зориулж нэгэн блог нээлээ ороод сонирхоод үзээрэй. www.mglseed.blogspot.com

    ReplyDelete
  2. Hi heregtei medeelel oruulsand bayarlalaa. Daraa jil shalgalt ogood, herew tentseed ywlaa gj bodohod hezee ywah bol?

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]