Tuesday, April 12, 2011

МОНБУШО-н талаар

НИЙГМИЙН УХААН

Мате, англи хэл заавал өгөх ёстой.

Мате нь харьцангуй амархан байдаг бөгөөд ихэнх нь 100 хувь хийдэг гэхэд болно. Англи хэл харин нэлээд эвгүй эд байдаг санагдаж байна, яг тэр нэг бэлддэг номыг нь олоод бэлдэхгүй бол бас л эвгүй дээ.

Тэгээд аль алийг нь сайн хийхгүй бол за нэгийг бол будаа болгоно нөгөөх нь л гэсэн бодолтой оруул тэнцэхгүй ээ. За байз аль аль нь 70 билүү 80 хувиас дээшээ байхыг шаарддаг санагдаж байна.

Япон хэлийг заавал өгөх албагүй гэхдээ өгмөөр байвал өгч болно, хэрэгтэй үед / оноо тэнцэх гэх мэт/ япон хэлээр өгсөн эсэх, хэр сайн өгснийг нь хардаг гэж сонсож байсан юм.

Хэрэв нэлээд гайгүй япон хэлтэй бол бүр японоор бүгдийг нь өгвөл илүү давуу талтай гэдэг юм, англи хэл, мате 2 бол япон дээр ч бай англи дээр ч бай за бүр ямар ч хэл дээр ба өгөгдлөөс нь юу өгөгдөөд юу олох гэж байгаа нь хараалжаар тодорхой байдаг хойно ер нь их боломжтой санагдсан. Гэхдээ мэдээж энгийн хэрэглэгддэг хэдэн үгийн мэдэхгүй бол хэцүү байх /ГИПОТЕНУЗ, КАТЕТ, ТЭГШ ӨНЦӨГТ гэх мэт үгнүүдийн мэдэхгүй бол буруу ойлгоод хадуурч мэдэх юм/

За тэгээд нийгмээр өгч байгаа бол мате чин дундаас нэлээд дээш, гэхдээ заавал тасарцан байх албагүй, харин хэл чин нэлээд сайн, бүр тацарсанаас арай доош байх хэрэгтэй байх гэж хэлэх байна. Гэхдээ ингэж сүр сүлдийн унагах гээгүй ээ, угаасаа хэл нь их сонин бүтэцтэй, бараг тэр чигээрээ шинэ үг байсан санагдана. Хэлийг нь бэлддэг ном байдаг юм, за ер нь их шинэ үг талдаа, надаа тэр японы TOEIC шиг юм уу гэж санагдсан. За ийм л байна даа.

Энд өнгөрсөн жилийн материалууд байна.

Sunday, December 12, 2010

Эйкшн зүүд бас төсөөлж ч байгаагүй зарим нэгэн зүйлс

Өчигдөр их сонин өдөр байлаа, ямар ч бодож, төсөөлж байгаагүй зүйл.
Сонин бас цаг хугацаа ямар хурдан эсвэл ямар удаан өнгөрж байгаа нь сонин юм, заримдаа хүмүүс яагаад энийг ингэж нэрлэсийм бол гэж бодоод байдаг даа, яг л тэгэж бодогдоод байх юм.

Sunday, November 7, 2010

Өчигдөр ... ӨНӨӨДӨР ... МАРГААШ ... хамгийн гол нь ХҮН ЧАНАР

Хүнээ байсан гэж ярих хүмүүсийн яриаг сонсоод БИ НЭЭРЭЭ ХҮН МӨН ЮМ БОЛУУ ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хүн хүнээ амьд нь хайрла гэж бүгд л хэлдэг, гэхдээ тэгэж чаддаг нь цөөхөн байх гэдэг, мэдэхгүй юм даа. Гэхдээ л энд ярих хэрэгтэй ганц юм гэвэл чи лаг баян тансаг, хахаж цадсан амьдралтай босс байж болно, эсвэл үгээгүй ядуу, өдөр хоногийг аргацаасан гэж өөрийгөө дорой нэгэн гэж төсөөлөх, бусад ч мөн тэр хэмжээгээр нь бодох хэн нэгэн байж болно, гол нь хэн хэн нь ХҮН ЧАНАР-тай байх хэрэгтэй.

Thursday, November 4, 2010

Монбушод бэлдэх материалууд болон зарим хэдэн зөвлөгөө

За тэгхээр миний блогоор орсон хүний 70 80 % нь дандаа л Монбушогын талаар орсон байх юм. Тэгээд материал хайгаад нэг л олж чаддаггүй бололтой. Уг нь бол монголоор нь МОНБУШО гэж дуудаад байгаа болхоос monbukagakusho гэж бичдэг.

Sunday, October 17, 2010

Нурууны зөөлөн эдийн гэмтэл буюу нурууны мэдрэл дарагдах

Миний онош болхоор l4-l5 нугамал хоорондын зөөлөн эд зүүн талын мэдрэлээ дарсан гэсэн, тэгээд тэр хэсэгт нь ивэршсэн гэсэн байсан, тэгэж байгаад өөрийнхөө зургийг оруулна. Гол нь би тэрнээс хойш энэ зун л жаахан эмчилгээ хийлгэснээс өөр юм байхгүй, бахь байдгаараа явж л байна.

Saturday, September 25, 2010

Зөрүүд, өөрийнхөөрөө бас зөрүүд - миний тодорхойлолт

Итгэл минь хөдлөшгүй бат, тиймдээ ч тэр үл гудайна
Ирж буй цаг, өнгөрсөн үе 2 түүнийг хөдөлгөж эс чадна
Тэнэглэж заримдаа зүггүйтэх ч тэр хувирахгүй
Тэглээ гээд тэр хөдлөшгүй бат хэзээ ч хувирашгүй

/ дээр гэнэт нэг ийм 4 мөрт бичсэн байлээ, ер нь бол би гэдэг хүн нэг иймэрхүү/

Анхны цас, өнөөдөр тэр чигээрээ их сонин өдөр

Өчигдөр санаандгүй байж байгаад нэг сонин зүйл тохиолдсон, дараа нь нэг л гоё, хэдий бүх юм жаахан учир нь олдохгүй байсан ч гэсэн тэр бол асуудал биш гэж бодож байснаас надаа нэг л гоё байлаа.

Saturday, September 4, 2010

Үнэн үг

Юу бодож буйгаа анхаарч бай
учир нь бодол үг болдог
Юу хэлж буйгаа хянаж бай
учир нь үг үйлдэл болдог
Юу хийж буйгаа анхаарч бай
учир нь үйлдэл зуршил болдог
Юуг үргэлж хийдгээ анхаарч бай
учир нь зуршил зан чанар болдог
Зан чанараа анхаарч бай
учир нь зан чанар
ХУВЬ ТАВИЛАН болдог

Friday, August 20, 2010

Өчигдөр миний төрсөн өдөр ...

За ингээд өчигдөр төрсөн өдрөө нам гүмхэн сайхан тэмдэглэлээ.
Гэртээ зурагтаа үзээл, нэтээс ганц нэг юм татаад л. Өөрийнхөө зургийг хэд дараад л дуусах шив дээ. Орой надтай бас төрсөн өдөр нь болж байгаа манай найз бас нэг найзтай маань байна гээд дуудаад байсныг эс тооцвол өөр ямар нэгэн дуудлага, бэлэг сэлт байсангүй ээ. Урьдын л нэг нам гүм, хэн ч мэдэхгүй шахуу төрсөн өдөр байлаа, гэхдээ онцгой юм байсан, нэг л гоё, жаахан уйдсан бас нэг хүнийг аймар санаад, хурдан ирээсэй гэсэн хүлээлтээр дүүрэн байснаараа өмнөх жилүүдээсээ онцгой бас сэтгэл нэг л гоё байлаа. 22 хүрчихлээ, тэгсэн хэрнээ л нэг л хүүхдээрээ, со нөхөр юмаа би, олон юм боддоггүй байсан бол яг хүүхэд байх байсан байхөө. "22-той том агаа болжгаму, гэхдээ наддаа хүүхэд, хүүхэд минь" гэдэг үг хамгийн гоё үг байсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, харин сэтгэл гэдэг үгээр илэрч бусдад хүрнэ, үг ямар хүчтэйг мэддэг байсан ч улам ихээр мэдэрч, бас ойлгож байна. :-*

Өөрөө өөртөө нэг мэнд хүргээд хэдэн зураг оруулчихая даа !!!
За ингээд бялуугаа хувааж идье ээ, хэдүүлээ. (хүүхэд минь хамт байсан ч болоосой гэж өдөржин л бодлоо, одоо ч гэсэн бодсоор л)

Friday, June 25, 2010