Орчлон бид 2 байдаг л нэг юм …
Орчлон бид 2 байдаг л нэг юм
Ороо бусгаатай эсвэл єєгїй тэгш амьдралын нэг жим
Заримдаа би биеэ тоогоод орчлонд багтахгїй томроно,
Заримдаа харин дэндїї жижигрэнэ, биеэ бариад сууна
Хайр гэдэг їнэн сайхан зєвхєн намайг хайрлана
Хажуунаас татаж ардаас зуурч чангаана
Урдах замыг гэрэлтїїлэх ч заримдаа нїдийг минь тагалж
Ургах наран шиг їдшийн саран шиг сэтгэл дотор гэрэлтэнэ
Зїрх минь тэгэхэд баясаж намуухнаар дуу аялана
Зїсэр бороотой сайхан їдэш хамтаар алхахыг хїснэ
Хайр гэрэлтсэн харц нь нїдэнд минь тусахад
Хачин сайхан мэдрэмж тєрнє, би орчлонгоос тасрана
Дурлал харин шал єєр , хаяа нэгхэн дїрэлзэнэ
Дуугїйхэн ширтсээр , хий дэмий л цагыг єнгєрєєж
Ямар сайхан юм бэ гэхэд тун удахгїй сарнина
Яг л єнгийн солонго шиг гэрэлтэнэ,тэгээд л сарнина
Бїх юм дууслаа гэхэд дахиад л шинээр эхэлнэ
Бїдэгхэн сїїмийх саран гэрэлт нараар солигдох адил,
Балчир насны гэнэн алдаандаа гуних хэдий ч олзуурхана
Байдаг л нэг юм, хайр дурлал, хий дэмий энэ олон зїйлс …
<2007/4>
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]