Monday, April 12, 2010

Шүлэг №5 : Хавар ирсэн, одоо бороо орох л үлдсэн

Хавар ирсэн, одоо тэгээд бороо орох л үлдсэн
Хажууд минь суугаад, тэр хацар дээр минь үнсэнэ
Сэтгэл хөдлөнө, гараас нь чанга атгана
Сэрүүн салхилж байснаа удалгүй бороо шиврэнэ

Дууны үг байлтай гэж зарим зүйлсийг бодно
Дурлаж, бусдыг бодож чамайг би зовоохгүй
Мөнгөтэй, мөнгөгүй амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж
Мөнхийн юм байх биш, өнөөдөр л чамайг хайрлая

Хайгаад байгаа тэр зүйлээ хажуудаа байсныг мэддэггүй
Харалган энэ хүмүүн гэдэг харуусал дээрээ ухаажиж
Ахин алдахгүй би гээд зоримог гүйн гарвал
Алхам төдий холдоод дороо бүдэрч ойчно

Шүлэг гэхэд ч хаашаа юм, гэхдээ биш гэхэд ч бас хаашаа юм. Дипломоо хийгээд завгүй байгаа ч гэсэн юм оруулмаар санагдаад ийм шүлэг ГАЗАР ДЭЭР НЬ зохиогоод оруулчлаа.

1 comment:

  1. бас хуучны юм байна аа хэхэ гэхдээ жаахан муудсан байна.NEDS

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]