Wednesday, August 19, 2009

МОНБУШО буюу Японы Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр

Японы Засгын газраас жил болгон зарлан явуулдаг Monbukagakusho буюу Монбушо шалгалтын талаар мэддэг хэдэн юмаа бичмээр санагдлаа. Энэ шалгалтыг жил болгон зохион байгуулдаг ба тухайн жил бүрээ өөр өөр шалгуур тавьдаг. Жишээ нь энэ жил 89 оны 4 сараас хойш төрсөн байх ёстой гэж байсан бол ирэх жилийн насны шалгуур нь 90 оны 4 сар гээл гараад ирдийн.

Шалгалт нь нийгмийн ухаан, байгалийн ухаан гэсэн 2 салбараар салдаг. Гэхдээ бас дотроо ялгаатай. Их сургуулийн оюутан, коллежийн оюутанд суралцах хүсэлтэй байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг. Бүх шалгалтыг англи хэл дээр авдаг. Хэрэв өөрөө хүсвэл япон хэл дээр өгч болдог. Эхлээд шалгалт өгхөөр бүртгүүлэхэд чин хуудсан дээр нь ямар хэлээр өгөх вэ гээд асуучихсан байгаа.

Эхлээд
Коллежийг авч үзвэл :

Нийгмийн ухаан => англи хэл, математик
Байгалийн ухаан => физик, математик

Их сургуулийн оюутан нь :

Нийгмийн ухаан => англи хэл, математик
Байгалийн ухаан => физик, математик, хими, англи хэл гэсэн шалгалтуудыг өгдөг.

Гэхдээ нийгмийн ухааныг сайн мэдэхгүй учраас жаахан худлаа юм байж мэднэ шүү. Одоо тус тусад нь тайлбарлая.

* Математик *
Ер нь бол миний өгч байсан хэдэн шалгалтаас харахад мате бол аймар амархан, бүгд 11-13 хариуг нь бичих бодлого байдаг. Эхний 10-аад нь лаг амархан, гэхдээ анхааралгүйгээс алдаа гаргаж мэдхээр бас эвгүй. Сүүлийн 3-4 нь ихэвчлэн геометрийн бодлогууд байдаг. Бас хөөрхөн толгой ажлуулхаар шүү, гэхдээ жаахан хурдтай байхгүй бол бүх шалгалтыг 60 минутын хугацаанд авдаг.

* Физик *
Японы шалгалтанд хамгийн хэцүү гэж хэлж болох хичээлүүд бол физик, хими тэгээд англи хэл. Их сургуулийн байгалийн ухаанаар өгнө гэвэл нэлээдгүй юм хийх хэрэгтэй гэсэн үг шт. Физик бол нэлээд хэцүү байдаг, манай 10 жилийн системд байдаггүй юм уу, эсвэл заах юмыг нь залхуураад хаячихдаг юм уу бүү мэд, лав л миний огт харж байгаагүй хэдэн юм гарч ирж байсан. Долгион гаргагч хөдлөөд, долгионыг хүлээн авагч нь ч бас хөдлөөл, салхины хурд тэд байхад тэр долгионы давтамжыг ол ч гэдиймуу нэг ийм бодлого байсан. Анх ороход юу ч хараагүй байсныг хэлхүү, ёстой мэддэг юм шиг л буудаж гарсан даа. Сониноос физик нь тестээр ирдэг. Бас дажгүй шүү, жаахан онолтой логиктой нөхдүүд бол буудаад оноод байх боломжтой. Гэхдээ буудаад оноод нэх шалихгүй л боловуу. Миний бэлдэж байсан хамгийн гоё ном Монгол Япон төвийн номын санд байдаг. Яг нарийн ширийн юмыг нь харуулцан зурагтай, ядаж байхад би зурганд дуртайг хэлхүү, зургуудыг нь хараал, доорх томьёотой нь харьцуулсаар байгаал сурцийшт :-)

* Хими *
Бас нэг айхтар эд. Лайтай юмаа гээл юм цээжлээл байхаас өөр үггүй дээ. Ер нь бол япончууд өнгөнд их дуртай хүмүүс юм шиг байгаан, аймар олон тунадастай бодлого ирдийн. Ийм %-н ийм уусмал дээр ийм юмыг нэмбэл ямар өнгөтэй уусмал үүсэх вэ, тунадас, уур үүсэх үү гээл асуудаг. Тэгээд их л юм хийдэг, янз бүрийн онцгой урвалууд мэддэг хүнд бол давгүй гайгүй байхөө.

* Англи хэл *
Би 2 удаа (3 ч билүү ) өгөхдөө сүүлийн удаагынх дээр нь бараг л тэнцээд япон явах шахсан. Даанч англи хэл дээр үсэрчиж билээ /ккк/. Англи хэл нь ёстой сонин юм ирнэ. Яг Японы шалгалтын дагуу хэдэн тестийн ном хийхгүй бол их со юм байдаг санагдана. 5 хэсгээс бүрддэг. Эхнийх нь жаахан дүрэм асуудаг, дараагын хэсэг нь шинэ үг, дүрэм, байрлал жаахан хослосон байдалтай байдаг. Дараагын 3-р хэсэг нь өгүүлбэр гүйцээх байдаг санагдаж байна. 4 хэсэг нь лайтай урт текстүүдээс алдаатай мөрийг нь олох. ЭНЭ ХАМГИЙН СОЛИОТОЙ ДААЛГАВАР НЬ, БАРАГ БҮХ 60 МИНУТАНДАА УНШААД Ч ОЙЛГОХООРГҮЙ, СО СО ҮГ, БҮТЭЦТЭЙ ӨГҮҮЛБЭРҮҮД БАЙГАА. 5 хэсэг нь унших хэсэг, параграф уншаад дараа нь хэдэн асуултанд хариулдаг.

Зааз нэг иймэрхүү байна, асуух өөр юм хум байвал үлдээгээрэй, ок :]










24 comments:

  1. Гэхдээ энэ шалгалтын бүртгэл 5 сарын сүүлчээр болоод яг шалгалт нь 6 сарын арван хэднээр болдын. Хэрэв өгье гэж байвал жилийн өмнөөс сайн бэлдэж эхлэсэн нь зүгээр байх.

    ReplyDelete
  2. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

    ReplyDelete
  3. хаана бүртгэл авдаг юм бол? энэ жилийнх нь хэдэн оноос хойш насны хүүхдүүд өгч болох юм бол, яаж өөртэй чинь холбоо барих вэ

    ReplyDelete
  4. Тоокоо : Аан за, энд өнгөрсөн жилийн бүртгэлийн шаардлагууд маш дэлгэрэнгүй байна. http://www.mn.emb-japan.go.jp/news/mnc337.html . Энэ дээр насны хязгаар нь 88 оны 4 сараас 92 оны 4 сар гэж байна, тэгхээр энэ жил 89 оны 4 сараас 93 оны 4 сар гэсэн шаардлага тавих байх. Гэхдээ би Элчингийн хүн биш тул ямар шаардлага тавихыг нь сайн мэдэхгүй байна, зүгээр л намайг өгдөг байхад нэг жилээр нэмэгдээд явдаг байсан юм, тэгээд л тэгэх байх гэж бодож байна. Би одоо өөрөө дипломоо бичиж байгаа төгсөх курсын оюутан тул зав муутай байгаа. Файлаар бараг материал байхгүй, гэхдээ та нарт гэж зөвлөхөд хамгийн гоё, бас хамгийн сайн шалгалтны бэлтгэлээ хангах газар бол Монгол-Японы төв. Тэнд өмнөх жилд авч байсан бүх шалгалтыг ном болгоод гаргачихсан байдаг. Байгалийн ухааныханд бол үнэхээр дажгүй, физик, химийн бодлогуудыг тэнд байгаа япон номнуудаас хараад ойлгочих боломжтой, би япон хэлгүй ч гэсэн лааг ойлгомжтой ЗУРАГТАЙ бас ГАРГАЛГААТАЙ япон номнууд хараад л мэдэхгүй онол, томьёогоо мэдээд авчихдаг байсан юм. Тэнцээгүй байж юун ч сүртэй, тэнцчихсэн юм шиг бичдэг юм гэж бодож болох юм. Гэхдээ би англи хэлний хэсэг дээр нь л жаахан оноогоор дутаад хасагдчихсан юм.

    Бүртгэлийг 5 сарын дундаас 6 сарын хооронд Монгол-Япон төв дээр авдаг бөгөөд 2 хувь 3х4-тэй сүүлийн 6 сарын дотор авхуулсан зураг, иргэний үнэмлэх, голчийг харуулсан дүнгийн хуудас гээд хэдэн юм байдаг санагдаж байна, та бүгд дээрх хуудсаар ороод ямар юм хэрэгтэй байдаг талаар мэдээд авчихна бизээ. За ийм байна, миний өгөх зөвлөгөө гэвэл Монгол-Японы төв дээр бэлтгэл хийх л байна даа.

    ReplyDelete
  5. /////////sain u hehe?/////////
    ///bi japand anagaah aar surah bodoltoi bga////////
    //////////yaawal deer u//////////
    ///yg yugaar herhen elsen suraltsah bolomjoti we/????

    ReplyDelete
  6. anime : Сайн, сайн уу. Яаавал дээр вэ гэдэг нь сонин байна. Мэдээж сайн бэлдэх хэрэгтэй, юугаар яаж элсэхийг нь өөрөө харж байгаад болно биз. Элсэлт, шалгалтын бүртгэлийн талаар би нэг бичлэг нэмнээ. Тэндээс сайн хараад аваарай, ер нь байгалийн ухаан гэсэн чиглэлээр миний өгдөг хэд шиг 4 шалгалт өгөх байх гэж бодож байна.

    ReplyDelete
  7. anime : анагаахаар өгөх бол математик, хими, биологоор шалгалт өгөх ёстой гэж байна. Яаг нарийн бүртгэл, шалгалтын мэдээлэл нь энд байна

    ReplyDelete
  8. япон монголын төвд тийм ном байдаггүй гэж байна лээ, /Тэгэж бэлтгэдэг ном/ яг ямар ном байсан юм бол хэлж өгч туслаач

    ReplyDelete
  9. muugii : аан яааг тийм бэлддэг ном бол байхгүй, би дээрх бичлэг дээр шалгалтанд бэлддэг ном гээгүй шалгалтанд бэлдэх ном гэсэн байгаа даа, өмнөх жилүүдийн материалууд болон түүнтэй адил шалгалтуудын материалууд бол ном болоод яаалтачгүй байж байгаа, харин тэр миний хэлээд байгаа япон хэл дээрх номнууд нь гэвэл хичээлийн сурах бичиг гэдиймуу даа, номын сангийн шинжлэх ухаан гэх тасгийн физик, химийн япон номнуудаас тэстэнд дээр гарч ирж байгаа, хараахан үзээгүй байж мэдэх юмнуудаа зургаас нь хараад л яагаад ингээд томьёо нь ийм болчив, энэ нь ингэдэг учир нь энэ гээд бүр нэлээд ойлгомжтой байдаг санагдана. Тэгээд химээр өгөх гэж байгаа бол тунадас, тунадасны өнгө гээд их чухал юм байдаг тэр нь тэр химийн номнуудынх нь хавтсан дээр ямар л өнгө үүсдэг, ямар элемент нь ямар өнгөтэйгээр оршдог гээд их дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор байдаг юм.

    Ер нь бол Монгол-Япон төвийн номын сангийн Тэтгэлэг болон Шинжлэх ухаан гэдэг 2 тасгийн номнуудыг нэг гүйлгээд харчихвал юунд бэлдэхэд ямар ном уншиж, судлах хэрэгтэй гэдэг нь тодорхой болоод ирнэ байх гэж бодож байна. За тэгээд асуух юм байвал асуугаарай, жаахан завгүй байгаа ч би нэг их удахгүй хариу бичих болно .

    ReplyDelete
    Replies
    1. Би мате.физикээр энэ жил төгсөж байгаа. Мате.раа шалгалт өгөөд магистраар суралцах боломж байгаа бол уу? энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч тусална уу?

      Delete
  10. маш их баярлалаа
    Их хэрэгтэй мэдээлэл байна боломжтой бол намайг мэссэнжэр дээрээ адд хийж огч болох уу? миний хаяг:sb_khangai2005@yahoo.com шүү. Бас би их олон саруул таньдаг тул блог ажиллуулдаг монбушо нтр гэж сайн хэлэхгүй бол гомдоож магадгүй шүү...

    ReplyDelete
  11. sain baina uu? math deer yag yu yu orj irdgiig ni todorxoi medex gesen yumaa delgerengui medeelel ogoxgui yu...

    ReplyDelete
  12. С.Саруул-ӨлзийJune 6, 2011 at 6:43 PM

    http://moonluu.blogspot.com/search/label/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B1%D1%83%D1%88%D0%BE

    гээд миний бичлэгүүд дээр бэлэн материалууд зөндөө байгаа, хамгийн эхний бичлэг дээр нь гэхэд өмнөх жилүүдийн шалгалт pdf файлаараа байж байна

    ReplyDelete
  13. ih shn medeelel ugsund bayrlala.Bi odoo 11t orno ldoo.TGd ene shalgaltiig 12jil sursan bh ystoi geed 11ee tugsuud ugch boldoggui gj sonsloo ene unen uu?

    ReplyDelete
  14. soko: за байз, намайг өгж байхад заавал тэдэн жил сурсан тийм ийм гэсэн юм байхгүй байсан санагдана, одоо өөр болсон байж мэдэх юм. Гэхдээ японы боловсрол 12 жил 11 жил байлаа гээд чамайг хасна гэж байхгүй, тэнд очоод дүйцүүлэх ч юм уу нэг жил гүйцээж сурах ч юм уу тийм юм байдаг гэсэн, би лав 10-аа төгсөөл өгж байсан, болно болку гэж юм ярихгүй байсан, тэнцээд явсан хүн ч байсан, чи баттай болгоод Япон элчингээс асуух хэрэгтэй байх, би бол яг одоо ямар болсоныг мэдэхгүй юм, урьд нь бол тэгэж 10, 11 жил сурсан хүн болку гээд байдаггүй байсан.

    ReplyDelete
  15. сайн байна уу?
    байгалын ухааны их сургуульд шалгалт өгөхөд япон хэлний шалгалт өгдөг юм бол уу? япон хэл заавал мэддэг байх шаардлагатай юу? дүнгийн голч хэд байх шаардлагатай байдаг бол? их сургуулийн 1-р курсын оюутан юмаа

    ReplyDelete
  16. Ядон хэлний шалшгалт байгаа гэхдээ зүгээр бонус маягаар голч оноонд нөлөөхөхгүй гэхдээ сайн хийвэл ашигтай гэсэн үг. Бүх шалгалтуудаа 60 хувиас дээш өгцөн байхад Монголдоо бол тэнцэнэ. Харин сайн хийхгүй бол Японд очоод хэцүү шүү дээ.

    ReplyDelete
  17. 2013 ond shalgalt uguh hun bnu?

    ReplyDelete
  18. 2013 онд шалгалт өгнө. Програм хангамжийн чиглэлээр сурах бол ямар шалгалтууд өгөх юм бол, энэ мэргэжлүүд дотор нь ерөөсөө харагддаггүй.

    ReplyDelete
  19. Англи хэл бэлдэхдээ ер нь ямархуу ном тест энэ тэрээс бэлдэх вэ?

    ReplyDelete
  20. http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0308e.html ene site deer omnoh jiluudiin shalgaltin material tawigddag ym, ene bol 2010 hurtelh oni buh shalgaltin material n bna, eneni English-g harchihad barag l dohuu ym irne dee,

    ReplyDelete
  21. Sainu. Heregtei medeelel bna. Bayrlalaa. Sudlaach oyutnii tetgelegiin talaar medeelel bval huvaaltsaach. Tentslee gehed shuud yag master.aar surahgui yum shig sonsson?

    ReplyDelete
  22. Бэлтгэх материалын хаанаас олох боломжтой бол??

    ReplyDelete
  23. sain baina uu bi ypond IT chigleleer surah sonirholtoi bga ym ldaa ene chigleliin surguuli bgaa bolow uu??

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]