Sunday, August 30, 2009

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал

Энд эрүүл мэндийн талаар хэлэлцэе гэж бодож байна. Гэхдээ ихэвчлэн нурууны өвчин бүр нарийн ярьвал нурууны диск дарагдах, мэдрэлийн ёзоор дарагдах, за тэгээд бүр цаашлаад нурууны хагалгаа, хагалгаа хийлгэсэн хүмүүсийн талаар, тэдгээр хүмүүсийн хагалгааны өмнөх болон дараах сэтгэгдлүүдийг бичхээр шийдлээ.

За тэгхээр хүмүүсийн хамгийн их мэддэг нэр нь остроехондрез буюу нурууны мэдрэлийн ёзоорын дарагдац гэж ойлгож болох нэг өвчин байна. Ихэвчлэн суугаа ажилдаг хүмүүст буруу, хазгай сууж заншсанаас болоод нуруу нь муруйх, нуруу нь өвдөх, хүзүү нь хөших, шохойжих гэх мэт олон сөрөг нөлөөгөөр илэрдэг байна.

Дээр үед ,би нэг гэнэтийн эв хавгүй үйлдлээс болоод нуруундаа юм хийчлээ гэж бодож байлаа. Тэгээд бариач дээр бариулаад гайгүй болчлоо гэж бодоод хэсэг нам тайван байв. Гэтэл бас болдоггүй , 2003 оны 2 сарын дундуур байсныг сайн санаж байна. Тэгэс ингэс гэж аргалсаар 2007 оны налгар зуны 8 сарын 2-ны өдөр л мэдрэлийн ёзоор нь зүүн талдаа дарагдсан гэдэг яааг үнэн бодит оношоо мэдэж авсан даа.

Дотроо бол нэг иймэрхүү юм болдог юм шиг байгаа юм.

2 comments:

  1. Сайн уу

    Манай нөхөр яг ийм оноштой болчоод байна л даа. Бид 2 гадагшаа явж эмчлүүлэх боломжтой байвч хагалгаа хийлгэхээр бусад дискиндээ нөлөөлдөг гээд байна л даа. Солонгос эмч нар шууд хагална гээд, Япон эмч нар хэрэггүй гээд үнэндээ яахаа мэдэхгүй. Хамгийн гол нь нөхөр маань наддаа хамгийн шилдэг хөлбөмбөгч, түүнийхээ дахиад хөлбөмбөг тоглохыг нь хармаар байна. Бас түүнийгээ харахаар өрөвдөх юм.
    Энэ мэдээллийг бараг жилийн өмнө бичиж байсан байна. Одоо чиний бие ямаршуу байгаа вэ. Энэ өвчний талаар мэдээлэл байвал надад хэлж өгөөч.

    ReplyDelete
  2. Сайн байна уу,

    Тиймээ энэ бичлэгийг би нэлээд дээр жил гарангын өмнө бичиж байсан, тэгэхэд нурууны зураг MRI авхуулчаад байж байсан санагдана. Би шинээр нэг бичлэг орууллаа, энд коммэнт дээрээ урт юм бичсэнээс гээд шинэ бичлэг болгочихлоо, энд дараад уншаарай

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]