Sunday, November 7, 2010

Өчигдөр ... ӨНӨӨДӨР ... МАРГААШ ... хамгийн гол нь ХҮН ЧАНАР

Хүнээ байсан гэж ярих хүмүүсийн яриаг сонсоод БИ НЭЭРЭЭ ХҮН МӨН ЮМ БОЛУУ ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хүн хүнээ амьд нь хайрла гэж бүгд л хэлдэг, гэхдээ тэгэж чаддаг нь цөөхөн байх гэдэг, мэдэхгүй юм даа. Гэхдээ л энд ярих хэрэгтэй ганц юм гэвэл чи лаг баян тансаг, хахаж цадсан амьдралтай босс байж болно, эсвэл үгээгүй ядуу, өдөр хоногийг аргацаасан гэж өөрийгөө дорой нэгэн гэж төсөөлөх, бусад ч мөн тэр хэмжээгээр нь бодох хэн нэгэн байж болно, гол нь хэн хэн нь ХҮН ЧАНАР-тай байх хэрэгтэй.
Бодит амьдралын жишээ захаасаа авхуулаад зөндөө байна дөө.

Өнгөрсөн өвөл МУИС-2ын урдах буудал дээр шуудайндаа дүүрэн лаазтай нэг хүн автобуснаас бууж байгаад хальтираад уначихлаа, бүр аймар эвгүй унасан, тэгээд шуудайтай лааз нь автобусны дугуйны дор орчихсон нөгөө жолооч нь юү юүгүй лаазтай юутай хийтэй нь дайраад гарахнээ, хичнээн яарж сандарж, албан ажил, цаг минутанд хавчигдаж байлаа гээд тэр хүний тэгэж их хөдөлмөрлөж ( шуудай дүүртэл лааз түүхэд хэр хугацаа орхыг мэдэхгүй, гэхдээ л бодоод үзэхэд нэлээд юм болно, 5 ширхэг шамшийтал нь гишгээд нэг харахад эрх биш хэр их лааз байгаа нь тодорхой болно байх) олсон эд болохыг нь мэдэхгүй юмаа гэхэд ядаад тэр хүнийг илүү дутуу, сайн муугаар нь дуудахгүй дуугүй байж лаазаа авахыг нь хүлээж болохсон.

Ер нь энэ нийгэм яацын гэсэн бодол эрхгүй төрдөг болчиж, би нэг лаг гар л нийгэм, байгаа байдлаа өөлөөд байгаам биш л дээ, энд зүгээр л хүн чанарын талаар, угаасаа л болохгүй л байгаа нь үнэн. Тэгээд би тэр хүнийг лаазаа авах гээд мөлхөх шахан байж лаазаа аваад эргэхдээ дахиад хальтираад унав, ёо бүр өмнөөс нь санаа зовмоор бас аймааар, толгойгоороо бараг автобусны доогуур орчих шахав сонин уначихсан, би гол нь эхлээд лаазаа унагахад нь жаахан холоос хараад явж байсан юм, дараа нь унахад бараг хажууд нь ирцэн байлаа, ёоо тэр хүмүүсийн муухай харж байгааг, нэг л гэрт нь нэг нөхөр шороо шавхайтай орж ирчээд хивсэн дээр мөлхөөд байгаам шиг л нэг л муухай муухай харсан хүмүүс, би угаасаа хүмүүсийг надтай, хэн нэгэнтэй ялгавартай хандахад үнэхээр дургүй. Тэр хүн малгайтай пөөнийсөн зузаан хувцастай, хөдлөхөд ч эв хамгүй байсан байх, өөрөө босож чадахгүй тийчлээл байсан, би очоод өөрөө уначихгүйхэн шиг эвтэйхэн өргөөд босголоо, тэгсэн босуутаа л шуудайтай лаазаа аваад буудлын хажуу тийш хурдан явсан, гэхдээ баярлалаа, сайн хүн байна гэж хэлсэн нь санагдана, аймар архины үнэр, тоос ханх хийж байсан.

Гэхдээ би лагдаа тэгээгүй ээ, угаасаа л хүн хүндээ туслахад сайн муу байх нь ямар хамаа байна, гол нь тэр буудал дээр байсан 20-иод хүмүүс тэр хүнийг хүн гэж ч харахгүй, бараг нохой ч гэж харахгүй байгаа бололтой, магадгүй нэг жаахан гөлөг байсан бол чирж авчраад буудлын хажууд авчирцан байх биз, муухай гарууд, чи босс, багш, эмч, сувилагч, оюутан сэхээтэн хэн ч байж болно, тэглээ гээд чи тасраад нисээд тэнгэрт гарчихгүй, газар дээгүүр алхаж явдаг л юм бол газар дээр байгаа ганц эрдэнэт амьтан гэгдэх хүн гэдэг амьтаныг хэн ч байлаа гэсэн хайрлах хэрэгтэй.

Би учиргүй нинжин сэтгэлтэй, хүн чанартай, төгс төгөлдөр сайхан амьтан бишээ, гол нь би тийм үед тэр хүн шиг (амьдрахын төлөө гэхдээ өөрийн байгаагаасаа тийм байдалд орсон ч ямар хамаатайн, тэр хүний амьдрал тэр л хүнийх шт) хүмүүсийг тэгээд унаад, хэвтээд, машин дор орчихоод байж байхад нь хараад байжиж чадахгүй.

Чи нэг лаг толгойтой нөхөр байж болно, тэр толгойтой чин тэр сургууль дотроо байдаг юм байгаа биз, гадуур нийгмийн амьдралд тэр лаг байх чин огт хамаагүй шт, тэглээ гээд чи гадуур ч тэр гэртээ ч тэр дан хичээл яриад, гоонж өмсөөд байдаггүй биз дээ, зааз нэг иймэрхүү л байх шив дээ.


Сүүлийн үед гадуур нэх явах дургүй болчихож, гэхдээ жаахан хар, муу энергитэй газруудаас аль болох хол байж, ганцаараа байх нь сайхан юм. Зах, буудал, баар сав, дэлгүүр за бараг л бүх газар сонин сонин, хов жив ярьсан, аймар аймар хараал хэлсэн нөхдүүд, өөрсдийгөө лаг мисс, босс гэж бодоод байгаа бололтой том том ярьсан юу ч чадахгүй, мэдэхгүй гарууд, бусад хүнийг өөлөөд өөрийгөө магтах гээд байхаар өөрөө болохгүй болж байгаан шинж гэдэг, би болохгүй болж байгаа байж ч мэднэ, гэхдээ хэдүүлээ хүн шиг байх хэрэгтэй биз дээ.


Миний хэлэх гээд байгаа, бичих гээд байгаа юм бол ХҮН ЧАНАР, бусдаар бол би лаг гэгээрцэндээ биш, хэн нэгнийг муулах, сайлахдаа ч биш зүгээр л чи би хэн ч байсан хүн чанараа гээж, мартаж болохгүй. Мэдээж бүх үед тийм байж чадахгүй байж болно, гол нь тийм үед бол арай ч тэгэж хараад байжиж болохгүй байх гэж бодсон юм. Гол нь тэр  хүний хэлсэн САЙН ХҮН байна гэдэг үг, сайндаа ч биш байхаа, угаасаа тийм үед тэгэж чадахгүй бол хүн чанар, хүн гэж хэлэхэд хэцүү байна байх.


За жаахан сонин бичлэг оруулчихлаа.

4 comments:

  1. Хэ хэ. Чиний уур их хүрчээ. Би мундаг биш гэдэг үгнүүдийг хасчихвал дажгүй л бичлэг байна.

    ReplyDelete
  2. zow shuu. sanal neg bn

    ReplyDelete
  3. Чи шүү. Хүн чанар.

    ReplyDelete
  4. Би ч хүн чанаргүй амьтан байхдоо Хаяа миний нүдэн дээр хулгайч нар хүний кармаа ухаж байдаг би харсан мөртлөөл яагаад ч юм надад дараан гай болчих вий гэсэн дээ хэлж чаддаггүй :((

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]