Thursday, October 29, 2009

Ёоо блогоо мартчаад санахаараа ганц юм нэмхиймдаа,

За тэгээд бааахан дэмий тэнэж байгад ирсэн гэхэд ч хаашаа юм, гэхдээ хичээлийн хажуугаар юм хум нэмээд байж болох л байж. за одоо тэгээд төслийн үзлэг болкэд байдаг, бичиг баримтаа гайгүй болгоцон, одоо харин програмаа зэрлэг болгох гээд байжин даа, үзлэгийнхээ дараа найдлагатай хэдэн гоё юм оруулна гэж бодож байна.

Sunday, August 30, 2009

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал

Энд эрүүл мэндийн талаар хэлэлцэе гэж бодож байна. Гэхдээ ихэвчлэн нурууны өвчин бүр нарийн ярьвал нурууны диск дарагдах, мэдрэлийн ёзоор дарагдах, за тэгээд бүр цаашлаад нурууны хагалгаа, хагалгаа хийлгэсэн хүмүүсийн талаар, тэдгээр хүмүүсийн хагалгааны өмнөх болон дараах сэтгэгдлүүдийг бичхээр шийдлээ.

Friday, August 21, 2009

Заримдаа гоё байдаг шт, сахилгагүйтэх

Энэ нэг миний хийж байсан жижигхээн комик байгаан. Сонирхоорой,

Thursday, August 20, 2009

Шүлэг №2

За ингээд өнөөдөр дээрхэн зохиосон 2 шүлгээ оруулчихая гэж бодлоо.

Яруу бүжиг

Хөгжмийн аяз уянгатайгаар эгшиглэнэ
Хөшиг 2 тийш аяархан нээгдэнэ
Гоёмсог өмсгөлтэй гоо үзэсгэлэнт бүсгүй
Голлон зогсоод гараа эвлэгхэн сунгана

Wednesday, August 19, 2009

МОНБУШО буюу Японы Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр

Японы Засгын газраас жил болгон зарлан явуулдаг Monbukagakusho буюу Монбушо шалгалтын талаар мэддэг хэдэн юмаа бичмээр санагдлаа. Энэ шалгалтыг жил болгон зохион байгуулдаг ба тухайн жил бүрээ өөр өөр шалгуур тавьдаг. Жишээ нь энэ жил 89 оны 4 сараас хойш төрсөн байх ёстой гэж байсан бол ирэх жилийн насны шалгуур нь 90 оны 4 сар гээл гараад ирдийн.

Би баахан тэнэж байгаад ирлээ

За тэгээд сайн уу, нөхдүүдээ гэсэн чин САЙН гээд хэлчих нэг ч хүн ороогүй байдаг гэнээ. За тэр яахав, хэдэн сайн бичлэг оруулаад ирхээр гайгүй бололгүй дээ. Өнөө нэг нуруу гэж жаахан энд тэнүүгээр бадарчилж байгаад ирлээ дээ. Одоо гайгүй шүү, тэгээд эмнэлэгт хэд хоног тааз ширтээд хэвтэж байхдаа бодлоо л доо, блог дээрээ янз бүрийн юм ялангуяа нурууны энэ нэг нийтлэг болоод байгаа өвчний талаар бичье гэж.

Friday, July 31, 2009

Амьдрал үргэлж сайхнаараа ...

Ойрын хэд хоног нэтээр нуруу нугасны өвчин, хагалгаа, Хөх хот гээд ер нь жаахан со со сэдвээр баахан л юм хайлаа. Хэдэн жилийн өмнө нуруундаа гэмтэл аваад, тэгээд одоо тэр гэмтэлээс үүдэлтэй нуруу өвддөг болсон. Уг нь бол их ойлгомжтой, онош нь ч гэсэн тов тодорхой байгаа. Гэхдээ одоо яг юунаас эхлэж, юу хийх вэ, ямар эмчилгээ хэрэгтэй, ямар нь дараа хийлгэх вэ гээд л бодох юм их байна. Хичээл орох гэж байдаг.



Шинээр

За дахиад нэг юм нээлээ.
Өөр нэг байгаа л даа, гэхдээ тэрийг яг өөрийн албан ажил талдаа ашиглана гэж бодож байгаан. Харин энэ блогоороо бусадтайгаа мэддэг чаддагаа хуваалцах, өөрийн сонирхол, өдөр тутмын амьдралд тохиолдсон гоё, сайхан явдал, сэтгэлд үлдсэн үйл явдлууд, өөрийн гэсэн санаа бодлоо товч бөгөөд тодорхой гаргаж өгөх болно.