Ойрын хэд хоног нэтээр нуруу нугасны өвчин, хагалгаа, Хөх хот гээд ер нь жаахан со со сэдвээр баахан л юм хайлаа. Хэдэн жилийн өмнө нуруундаа гэмтэл аваад, тэгээд одоо тэр гэмтэлээс үүдэлтэй нуруу өвддөг болсон. Уг нь бол их ойлгомжтой, онош нь ч гэсэн тов тодорхой байгаа. Гэхдээ одоо яг юунаас эхлэж, юу хийх вэ, ямар эмчилгээ хэрэгтэй, ямар нь дараа хийлгэх вэ гээд л бодох юм их байна. Хичээл орох гэж байдаг.
Саяхан гаргасан шийдвэрээрээ арайтай л Хөх хот явцангүй. Үнэндээ явах бодол байсан ч хагалгааны үнэ нь сургаар сонсоход 6-10 саятай гэж байсан. Арай л дэндүү өндөр үнэтэй байсныг бодсон ч, одоо хичээл орох гээд, гол нь энэ жил төгсөх гэж байдаг гэж бодсон ч тэр ер нь бол дараа больё гэж шийдлээ.
Гэхдээ бас одоо Youtube-с хагалгаатай бичлэг үзээд байжин.. Нэг харсан амьдрал сайхан гэсэн сэдвээсээ халиад явчиж.
За тэгээд утгагүй тэнэг, уйтгартай, со со гарууд хажууд чин тэнэгтээл, лаг лаг хүмүүс ангайтал яриал, ер нь нэх үхэж хатъя гэж со юм бодогдуулмааргүй л бол энэ амьдрал сайхан шт. Гэхдээ яалтачгүй хэцүү амьдрал байдаг ч тийм байх нь цөөхөн байх болтугай. Тийм амьдралыг хэн нэгэн тэр нэгэн хүнд өгөөгүй, тэр хүний амьдрал ямар байх нь тэр хүнээс хамаарна гэдэг нь бас чухал зүйл шиг санагддын. Гэхдээ юу ч байж болно л доо.
Ингээд л бодоод байхаар гоё юмаа, тэгээл дотор сэтгэл санаа гоё байхаар өөрийн эрхгүй нэх гоё инээмээр санагдаал, тэгээл хүмүүс рүү нэх гоё баяр баясгалантайгаар өөдрөг, сайхнаар инээгээл.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]