Sunday, December 12, 2010

Эйкшн зүүд бас төсөөлж ч байгаагүй зарим нэгэн зүйлс

Өчигдөр их сонин өдөр байлаа, ямар ч бодож, төсөөлж байгаагүй зүйл.
Сонин бас цаг хугацаа ямар хурдан эсвэл ямар удаан өнгөрж байгаа нь сонин юм, заримдаа хүмүүс яагаад энийг ингэж нэрлэсийм бол гэж бодоод байдаг даа, яг л тэгэж бодогдоод байх юм.



Ертөнцийг өөрчлөх хүслээсээ илүүтэй өөрийн хүслээ өөрчил гэж нэг аймар үг байдаг, тэр санаанд ороод байх юм, ертөнц, хэн нэгнийг хэзээ өөрчлөгдөх вэ гэж хүлээхээсээ өөрийнхөө тэр хүслээ өөрчил гэж надаа ч хандаж хэлээд байгаам шиг, тэр нөхөр бас нэг хүнийг өөрчлөгдхийг хүлээдэг байсан байх даа, ямар ч гэсэн энэ их гоё өдөр, өчигдөр бас өнөөдөр, уржигдар ч тэр.

ЖТ анх удаа харлаа, нээрээ жаахан хяналттай байх хэрэгтэй байх. За тэр яахав, зүүдээ ...

Өчигдөр эйкшн зүүд зүүдлээд, гурвуулаа хэдэн нөхдүүдийг хөөжийнөө, хөдөө талаар. Уул даваал хэдэн нөхөр алга болчихлоо, гурвуулаа л тактикаар хөдөлж байгаа бололтой салаал явлаа, тэгсэн яг хадтай ижилхэн өнгөтэй ирвэс гэнэт босож ирээд, ганцхан над руу дайрж байна. Яаа би нэг л баатарлаг амьтан, ганцаараа ар талаараа хараад нэг ёсондоо ирвэснийхээ өөдөөс нь хараад ар талаараа гүйж байна, тэгээл хутгаа авсан бол дарж аваад хэд сайн хатгаад авахсан гэж бодоод байгаам бас, хаха, би одоо анчин юмуу хаашаа юм, их сонин зүүд.

Хэхэ, ганц ойлгомжгүй бичлэг оруулчихая, дараа харахад гоё, дараа бүүүр дараа энэ бичлэгийн учрыг тайлбарланаа, одоогоор нууцаараа байж байг, ажил ч сайхан их, хагас юмуу бүтэн сайндаа л арай чүү амжиж нэг блогтоо орхийм даа,

2 comments:

  1. та чинь үзсэн киногоо зүүдлээд байгаан бишүү :P

    ReplyDelete
  2. Сайн байна уу, Америкт суралцах хүсэлтэй залуустаа зориулж нэгэн блог нээлээ ороод сонирхоод үзээрэй. www.mglseed.blogspot.com

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]