Thursday, May 13, 2010

Саяхан орсон бороо

Ээ л дээ, түрүүнд шалгалт өгчөөд гараад ирсэн чин гадаа бороо орсон гэнэ. Бороо орхийг ямар их хүлээж байлаа, заа яахав дараа завтай болоод дулаахан байвал бороонд сайхан зогснооо, тэгээд нэг ийм шүлэг биччихлээ.


"Саяхан орсон бороо"
Өрөөндөө гиеүрч суухад минь гадаа бороо орсон гэнэ
Өчигдөрийн тоос шорооноосоо өнгөт орчлон салсан гэнэ
Баярлан цонхоор харвал бороо зогсоод юу ч алга
Баярласан сэтгэл дараа орно гэж өөрийгөө тайтгаруулан холдоно

Удаан хүлээсэн тэр бороо надаас нэгэнтээ нуугдаж
Урд өрөөндөө байхад мин нууцхан шиврээд амжсан байж
Дараа ороход нь алдахгүй дээ гэж өөртөө нэг сайн хэлээд
Дассан зангаараа цонхоор ширтэн, бороо орхийг хүлээнэ

2 comments:

  1. Дараачийн бороог алдахгүйн тулд гиеүрч сууж болдоггүй юм шүү :D

    ReplyDelete
  2. Saihan shvleg baina.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]