Хийсвэрлэж бүтээсэн муу бодол минь
Хий хоосон ч гэлээ намайг зовооно
Урд минь байх ажлыг минь хийлгэхгүй
Уулгалан ирж над руу довтолно
Эерэг бодол гэх бат хана зад цохигдож
Эргэх цаг надаар тохуурхан, өөрийгөө би зовооно
Муу бодол газар авсаар сайхан юм ховорхон болоход
Муудаж, зовсон бие сэтгэл мин муухай орь дуу тавина
Гиншин ёолох өөрийгөө зовоох тэр сэтгэл
Гинжилж өөрийг минь хүлээд огтоос тавихгүй
Уурсан битгий л дээ гэж өөртөө хэллээ ч
Улам л чангарж, надаас тэр холдохгүй
Аврал эрлээ, хэн ч юу ч дуугарахгүй
Амь тэмцлээ, яааж ч тийчлээд мултаршгүй
Эцсийн арга тасран доош сулбайн уналаа
Эрлэг гээч нь байдаг бол аваад яваг гэж хүслээ
Ядарч сульдаад би нэгэнтээ унтжээ
Ярагдан, шархалсан хамаг бие минь хөндүүр
Өнөө хатуу гинж жаахан суларсан мэт байлаа
Өөрөө жаахан хүчлэвэл мултарж болмоор санагдлаа
Би мултарна, муу юм бодхоо боль гэж өөртөө тушаалаа
Бие сэтгэл, бодол санаагаа муу муухайгаас холдууллаа
Мултарч дийлэшгүй гэсэн хатуу гинж сулран суларсаар
Муу бодлоос салж эхлэхтэй нь зовж шаналах нь багаслаа
Эерэг бодол гэх бат ханаа дахин шинээр босгоод
Эсрэг дүр гэх муу бодлоо ор тас мартахыг хичээнэ
Хийсвэрлэн үүсгэсэн муу бодол, тэр хатуу гинж
Хий хоосон, эсрэг талын би гэдэг хүн өөрөө юм байж
Эсрэг дүрээр өөрөө өөрийгөө зовоох
Энэ бие сэтгэлээ гэгээн цагаанаар тэжээж
Муу бодол, хар бараанаас холуур дөлөн явахад
Муу муухайн сүүдэр, хатуу гинж надруу ойртож чадахгүй
Одоо л өөрчлөх цаг гэж өөрийгөө сайхнаар сэлбэнэ
Одоо над руу ойртохгүй гэж муу бодлоос ангижрана
Хийсвэрлэн өөрийгөө тарчлаах тэр муу бодол
Хий дэмий л намайг тойрч, гаслантайяа хажуугаар зөрнө
2010 оны 6 сарын 21-ны 11:37 Даваа гариг ГО
( өдөр хоног өнгөрж өгөхгүй намайг зовооно, өөрийн мэдэлгүй хоног тоолон би хүлээнэ)
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]