Saturday, September 25, 2010

Анхны цас, өнөөдөр тэр чигээрээ их сонин өдөр

Өчигдөр санаандгүй байж байгаад нэг сонин зүйл тохиолдсон, дараа нь нэг л гоё, хэдий бүх юм жаахан учир нь олдохгүй байсан ч гэсэн тэр бол асуудал биш гэж бодож байснаас надаа нэг л гоё байлаа.


Өнөөдөр намрын тэргүүн сарын Шинийн 17, Дашням, Балжиннямтай билэгт сайн өдөр.
Өдөр ажил руугаа ирэх тэрхэн жаахан хугацаанд гурван ч хуримтай таарсан, хэзээ нэг ингээд явж байх юм бол гэж бодсон, гэхдээ ихэнх хүмүүс хуримладгүй шууд нэг гэрт ордог болсон юм шиг байлээ, өнөөдөр нэг л сонин өдөр. Түрүүнд аймар том ширхэгтэй цас хаялаж байснаа одоо болхоор нар гараад, гэхдээ нэг л аймар хүйтэн болчиж, ажил маань уг нь бол бараг дуусах гээд байдаг, жаахан жаахан юм янзалчихвал болох гээд байна.

Өнөөдөр онцгой өдөр, яагаад ч юм тэгэж бодогдоод байгаа, магадгүй энэ удахгүй болох нэг зүйлтэй нягт нарийн холбоотой байх.

За жаахан юмаа хийж байгаад 9 гээд гарья даа, орой болхыг л их л хүлээсэн хүн, гол нь ажил тараад нэг хүнтэй уулзах гэж яардагаас биш гэртээ харих гэж нэх яардаггүй юм шиг байлээ, би.

Хурдан орой болоосой, тараад бла бла бла ...

Өнөөдөр онцгой өдөр, яагаад ч юм өнөөдөр бүхнээс онцгой өдөр ...                                             ...

6 comments:

  1. Харин надад ч бас өнөөдөр яагаад ч юм нэг л гоё, баяр болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөөд болохгүй юм хэхэ. Анхны цас орсон тэгээд бас сайн өдөр болоод тэр юм болов уу :), өдөр бүр ийм байдаг бол ч кк..Болзоонд чинь амжилт хүсье! :)

    ReplyDelete
  2. хэхэ, харин тиймээ, өдөр бүр. Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг амьдар, тэгсэн цагт чи амьдралыг жаахан жаахнаар мэдэрж, ойлгож, амсаж бас ямар лаг гэдгийг нь, ямар муухай гэдгийг нь, бас үгээр хэлж боломгүй тийм агуу гэдгийг нь мэднэ гэж нэг хүн хэлсэн байдаг, нээрээ л өдөр бүр ийм сонин хэрнээ онцгой, удку уулзлаа, багынхаа дурсамжууд, айлын хашаа давж дэл сул юм авчихдаг сахилгагүй жаалууд, болохгүй юм хийлээ гээд урт хашааны төмрөөр гүвдрүү болтол нь ороолгож байсан тэр тавтиргүй нөхөр, хамаатны эгчээ ирнэ дээ гэж өдөр болгон хүлээдэг байсан сайртсан хацартай жаал, ямар ч даалгавар өгөөгүй байхад өдөржин шөнөжин мате-н сургалтын материалаа бодох номын цагаан солиотой гэх нэг сонин дуугаа хүү тэр бүгд чин одоо би шүү дээ. 22 хүрцэн, маргааш нөгөөдөр гэдэг намайг дуудаад байгаам шиг, өчигдөр миний хэн байсан огтоос хамаагүй, өнөөдөр хэн байгаа мин ч хамаагүйм шиг, ганц гол зүйл нь маргааш хэн байх нь л хамгаас хамаатай зүйл мэт, би гэнэт ингээд бодоод эхлүүл дуусхаа үзкү, хүчээр дуусгидаа, ямартаа ч өнөөдөр зэрлэг гоё өдөр, удахгүй би өнөөдөр надтай таарсан тэр л хосууд шиг найз охинтойгоо хамтдаа амьдрана гээд өрх тусгаарлан гарна, за дуусгая аа, бүр бичээл байх шинжтэй, ямар гоё өдөр вэ, хүйтэн ч гэсэн сэтгэлд дулаа татуулна, халуун ч гэсэн сэтгэлд чихүүн байдагын адилаар, гоё гоё гоё

    ReplyDelete
  3. Хэхэ романтик залуу шүү. Би хэзээ хэдэн цаг хурдан болоосой гэх юм болдоо

    ReplyDelete
  4. bi ar kanzasaas irsen bilee,
    barag l jiliin omno uuniig bichij baij dee, ochigdor

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]