Хавар ирсэн, одоо тэгээд бороо орох л үлдсэн
Хажууд минь суугаад, тэр хацар дээр минь үнсэнэ
Сэтгэл хөдлөнө, гараас нь чанга атгана
Сэрүүн салхилж байснаа удалгүй бороо шиврэнэ
Дууны үг байлтай гэж зарим зүйлсийг бодно
Дурлаж, бусдыг бодож чамайг би зовоохгүй
Мөнгөтэй, мөнгөгүй амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж
Мөнхийн юм байх биш, өнөөдөр л чамайг хайрлая