Friday, July 31, 2009

Амьдрал үргэлж сайхнаараа ...

Ойрын хэд хоног нэтээр нуруу нугасны өвчин, хагалгаа, Хөх хот гээд ер нь жаахан со со сэдвээр баахан л юм хайлаа. Хэдэн жилийн өмнө нуруундаа гэмтэл аваад, тэгээд одоо тэр гэмтэлээс үүдэлтэй нуруу өвддөг болсон. Уг нь бол их ойлгомжтой, онош нь ч гэсэн тов тодорхой байгаа. Гэхдээ одоо яг юунаас эхлэж, юу хийх вэ, ямар эмчилгээ хэрэгтэй, ямар нь дараа хийлгэх вэ гээд л бодох юм их байна. Хичээл орох гэж байдаг.



Шинээр

За дахиад нэг юм нээлээ.
Өөр нэг байгаа л даа, гэхдээ тэрийг яг өөрийн албан ажил талдаа ашиглана гэж бодож байгаан. Харин энэ блогоороо бусадтайгаа мэддэг чаддагаа хуваалцах, өөрийн сонирхол, өдөр тутмын амьдралд тохиолдсон гоё, сайхан явдал, сэтгэлд үлдсэн үйл явдлууд, өөрийн гэсэн санаа бодлоо товч бөгөөд тодорхой гаргаж өгөх болно.