Thursday, June 24, 2010

Lambda expression буюу Зарлагаагүй хэрэглэгдэх функц

Lambda илэрхийлэл (Lambda Expression = LE гэж товчлоё)
Lambda илэрхийлэл буюу зарлагаагүй хэрэглэгдэх функц гэдэг ойлголт нь LISP болон бусад функционал програмчлалын хэлнүүдээс үүсэлтэй. LE нь нэрлэгдээгүй функц гэдэг тодорхойлолтондоо илүү дөхсөн гэж би боддог. Ер нь бол LE нь ямар нэгэн зарласан функцээр гүйцэтгэгдэх ажлыг тийм функц зарлахгүйгээр шууд ашиглахыг хүссэн газраа хэрэглэх боломж олгодгоороо давуу юм.


Tuesday, June 22, 2010

Python дээр тэмдэгт мөр буюу СТРИНГ төрөлтэй ажиллах

  >>> 'hello world'
'hello world' 
>>> 'hello\' world'       # ' \ ' тэмдэгтийн дараах тэмдэгт тэр чигээрээ бичигддэг
"hello' world" 
>>> "hello's world" 
"hello's world" 

Жишээ нь : \\ гэж бичсэн байвал \ тэмдэгт нь өөрөө гэсэн үг юм.
 Энэхүү тэмдэгтийн хэрэглээг өөр олон зүйл дээр харж болох бөгөөд хамгийн чухал гэж хэлж болох regular expression дээрх хэрэглээ юм. Regular expression буюу Regex-н талаар дараах бичлэгтээ оруулах болно.

Эхний жижигхэн програм

>>> i, fac, sum  = 1, 1, 0
>>> while i < 25 :
...     print '{0} xurtelx niilber :{1}, factorial :{2}'.format(i-1,sum,fac)
...     fac = fac * i
...     sum = sum + i
...     i += 1
...

Python дээрх list төрөл, нөхцөл шалгах, for давталт ашиглах

List өгөгдлийн төрөл
Энэхүү өгөгдлийн төрөл нь нэлээд өргөн боломжтой бөгөөд энд дурын өгөгдлүүд нэг дор хадгалах боломжтой.
>>> f = [1212,122,'gfgf',"gf"]
>>> f
[1212, 122, 'gfgf', 'gf']

Python дээр тоотой ажиллах, утга олгох

Нэгэнт л Python хэлний тоо, тэмдэгт өгөгдөлтэй ажиллах талаар тайлбарлаж, түүнийгээ Python-ний өөрийнх нь interpreter-р ажлуулж харуулах гэж байгаа учир юун түрүүнд interpreter гэж юу болох талаар жаахан тайлбарлая.

Monday, June 21, 2010

МУУ бодол

Хийсвэрлэж бүтээсэн муу бодол минь
Хий хоосон ч гэлээ намайг зовооно
Урд минь байх ажлыг минь хийлгэхгүй
Уулгалан ирж над руу довтолно

Эерэг бодол гэх бат хана зад цохигдож
Эргэх цаг надаар тохуурхан, өөрийгөө би зовооно
Муу бодол газар авсаар сайхан юм ховорхон болоход
Муудаж, зовсон бие сэтгэл мин муухай орь дуу тавина

Thursday, May 13, 2010

Саяхан орсон бороо

Ээ л дээ, түрүүнд шалгалт өгчөөд гараад ирсэн чин гадаа бороо орсон гэнэ. Бороо орхийг ямар их хүлээж байлаа, заа яахав дараа завтай болоод дулаахан байвал бороонд сайхан зогснооо, тэгээд нэг ийм шүлэг биччихлээ.

Monday, May 10, 2010

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам - 2011


Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам


1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг

Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

2. Бүртгэл

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
А. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль

Monday, April 12, 2010

Шүлэг №5 : Хавар ирсэн, одоо бороо орох л үлдсэн

Хавар ирсэн, одоо тэгээд бороо орох л үлдсэн
Хажууд минь суугаад, тэр хацар дээр минь үнсэнэ
Сэтгэл хөдлөнө, гараас нь чанга атгана
Сэрүүн салхилж байснаа удалгүй бороо шиврэнэ

Дууны үг байлтай гэж зарим зүйлсийг бодно
Дурлаж, бусдыг бодож чамайг би зовоохгүй
Мөнгөтэй, мөнгөгүй амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж
Мөнхийн юм байх биш, өнөөдөр л чамайг хайрлая

Tuesday, March 23, 2010

Шүлэг №4

Орчлон бид 2 байдаг л нэг юм …

Орчлон бид 2 байдаг л нэг юм
Ороо бусгаатай эсвэл єєгїй тэгш амьдралын нэг жим
Заримдаа би биеэ тоогоод орчлонд багтахгїй томроно,
Заримдаа харин дэндїї жижигрэнэ, биеэ бариад сууна

Хайр гэдэг їнэн сайхан зєвхєн намайг хайрлана
Хажуунаас татаж ардаас зуурч чангаана
Урдах замыг гэрэлтїїлэх ч заримдаа нїдийг минь тагалж
Ургах наран шиг їдшийн саран шиг сэтгэл дотор гэрэлтэнэ